Өөрөө явагч техникийг БНХАУ-аас ОХУ руу тээвэрлэх тухай
Чита хотын гаалийн мэдээгээр 2023 оны эхний 9 сарын хугацаанд БНХАУ-аас ОХУ руу Забайкальск олон улсын шалган нэвтрүүлэх боомтоор 40 гаруй мянган өөрөө явагч техник хэрэгсэл (зүтгүүр, өөрөө буулгагч автомашин, автобус, ачигч, трактор, зам барилгын машин, кран гэх мэт)-ийг гаалийн транзит горимоор импортолсон байна.
Одоогийн байдлаар ийм төрлийн тээвэрлэлтийг БНХАУ-аас ОХУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Ташант болон Хиагт хилийн боомтуудаар дамжуулан гүйцэтгэж байна.
1975 оны ТИР конвенцын дагуу техникийг бараа байдлаар хөлөөр нь тээвэрлэх тохиолдолд тээвэрлэлтийн маршрутын дагуух бүх улсын нутаг дэвсгэр дээр санхүүгийн баталгаа болон дамжин өнгөрөх мэдүүлэг болдог ТИР дэвтрийг ашиглах боломжтой. Энэ тохиолдолд өөрөө явагч техник тус бүрд нэг ТИР дэвтэр ашиглах ёстой. Харин гаалийн урьдчилсан мэдүүлэг (TIR-EPD)-ийг тээвэрлэлтийн маршрутын дагуух бүх улсын гаалийн байгууллага руу нэгэн зэрэг илгээнэ.
БНХАУ-аас ОХУ руу өөрөө явагч техникийг тээвэрлэхдээ энэхүү мэдээллийг анхаарахыг хүсч байна.
Эх сурвалж: АСМАП