Верхний Ларс шалган нэвтрүүлэх боомтыг засвар, шинэчлэлийн ажлын явц

ОХУ-ын Гүрж улстай хиллэдэг Верхний Ларс авто замын шалган нэвтрүүлэх боомтын засвар, шинэчлэлийн ажил дуусах шатандаа орж байна.

Тус боомтын нутаг дэвсгэрт асфальтан хучилт хийж байгаатай холбогдуулан 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 11 дүгээр сарыг дуустал хугацаанд тээврийн хөдөлгөөнийг авто замын нэг эгнээг ашиглан зохион байгуулна. Нэвтрүүлэх хүчин чадал түр хугацаанд буурах төлөвтэй байна.

Хилийн  байгууламжийн барилга, ашиглалтын захиргаа жолооч нараас түр зуурын хүндрэлийг ойлгож, Верхний Ларсаар тээвэрлэлт гүйцэтгэхээр төлөвлөж байгаа бол илүү цаг гаргах, хоол хүнс, ус нөөцлөх эсвэл урьдчилан өөр маршрут сонгохыг хүсч байна.

Эх сурвалж: ФГКУ Росгранстрой