Монголын автотээвэрлэгчдийн нэгдсэн холбоонд зочлов.
Олон улсын автотээврийн холбоо (IRU)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Умберто де Претто, Москва дахь Олон Улсын авто тээврийн холбооны Евразийн ерөнхий төлөөлөгч Вадим Захаренко нар МАТНХ-ны төв байранд зочилж Холбоо болон Зам, тээврийн ажиллагсадын мэргэжлийн боловсролын институтын үйл ажиллагаатай танилцсаны дараа Холбоо, Олон улсын автотээврийн холбоо хоорондын цаашдын хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. Ерөнхий нарийн бичгийн дарга Умберто де Претто Холбооноос хийж буй үйл ажиллагааг өндрөөр үнэлж цаашид бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.
——oOo——