Тир горимын эрх бүхий тээврийн байгууллагын удирдлагуудтай уулзлаа.

Холбооноос Олон улсын автотээврийн холбоо (IRU)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Умберто де Претто манай улсад ажлын айлчлал хийж буй завшааныг ашиглан холбооны удирдах зөвлөл, Тир горимын эрх бүхий тээврийн байгууллагын удирдлагуудыг Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзах уулзалтыг зохион байгууллаа. Манай тээвэрчид зочидоос сонирхосон асуултаа асуух, манай тээвэрчдэд яг ямар хүндрэлтэй асуудал тулгарч байгааг өөрсдөөс нь сонссон уулзалт болсон нь чухал ач холбогдолтой юм.

—–oOo—–