![](https://nartam.org/wp-content/uploads/405755386_663928582517154_4616500234935108196_n.jpg)
“Дэлхийн тогтвортой тээврийн өдөр”-ийг дэлхий даяар анх удаа тэмдэглэж байна.
Олон улсын автотээврийн холбоо (IRU)-ны санаачлагаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дахь удаагийн чуулганаар НҮБ-ын “Дэлхийн тогтвортой тээврийн өдөр”-ийг тэмдэглэх тогтоолыг баталснаар тээврийн салбарын тэргүүлэгчид, НҮБ, иргэний нийгмийнхэн өнөөдөр нэг дор цуглаж 11 дүгээр сарын 26-ны өдрийг албан ёсоор “Дэлхийн тогтвортой тээврийн өдөр” болгон анх удаа тэмдэглэж байна.
Энэ жилээс эхлэн жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдрийг “Дэлхийн тогтвортой тээврийн өдөр” хэмээн тэмдэглэлт өдөр болгон тэмдэглэж, тогтвортой тээвэр бидний амьдралд хэрхэн чухал үүрэг гүйцэтгэж байгааг олон нийтэд таниулах платформ болж ажиллах юм.
IRU Ерөнхий нарийн бичгийн дарга Умберто де Претто хэлэхдээ “Энэ шинэ өдөр буюу 11 дүгээр сарын 26-ны өдөр бол тээвэр, нэн ялангуяа автотээвэр нь бидний өдөр тутмын амьдралд ямар чухал үүрэгтэй болохыг хүн бүр эргэцүүлэн бодож, ойлгох онцгой өдөр юм. Олон улсын автотээврийн холбоо (IRU)-ны зүгээс энэхүү өдрийг НҮБ-д санал болгож, батлуулах үйл явцад манлайлан оролцсоноороо онцгойлон бахархаж байна” хэмээн дурдсан байна.
Автотээвэр нь дэлхийн улс орнуудын эдийн засаг, нийгмийн амин сүнс нь бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт хаалганаас хаалганд зорчигч болон бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэн хүргэх тулгуур нь юм.
“Дэлхийн тогтвортой тээврийн өдөр”-ийн мэндийг хүргэе!
http://www.worldsustainabletransportday.org/