“Алтан жолоо” наадам амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө
Автотээврийн салбарын оны ажлыг дүгнэн салбарт үйл ажиллагаагаараа бусдыг тэргүүлсэн тэргүүний аж ахуйн нэгж, байгууллага, тээвэрчдийг шалгаруулан шагнаж алдаршуулдаг Автотээврийн салбарын шинэ жил “Алтан жолоо” наадам 17 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
“Алтан жолоо” наадамд мэргэжлийн 4 (Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо, Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо, Монголын таксийн үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, Монголын автосургууль, курсуудын нэгдсэн холбоо) холбоо, төрийн болон хувийн хэвшлийн 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын тэргүүний тээвэрчин, инженер техникийн ажилтан, албан хаагч, ахмадууд гээд манай улсын өнцөг булан бүрээс ирсэн, салбарын үе үеийн 140 төлөөлөл оролцлоо.
Та бүхэн улиран одож буй 2023 оны үзүүлсэн амжилтаа улам бататгаж, айлчлан ирж буй 2024 ондоо амжилт бүтээлээр арвин байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Алтан шар зам Тань өлзийтэй байх болтугай
МОНГОЛЫН АВТОТЭЭВЭРЧДИЙН НЭГДСЭН ХОЛБОО