
АВТОТЭЭВРИЙН САЛБАРЫН НИЙТ АЖИЛ ОЛГОГЧ НАРТ
“Автотээврийн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2023-2025 оны хамтын (тариф) хэлэлцээрийг 2022 онд байгуулсан бөгөөд тус хэлэлцээрийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн дагуу Автотээврийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлснээс багагүй байхаар тогтооно. Хэрэв хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон тохиолдолд өөрчлөлттэй уялдуулан дагаж мөрдөнө.” гэж заасан.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооноос 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар буюу 660 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоож, 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр шийдвэрлэсэн байна.
Хэлэлцээрийн 2.2-т зааснаар автотээврийн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 990,000 төгрөг болж өөрчлөгдөх тул хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж ажиллана уу.
МАТНХолбоо