Орос-Беларусийн хилээр нэвтрэх тодорхой бус зохицуулалтын талаарх мэдээлэл
“Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улсууд (Киргиз, Казахстан, Армени)-ын ачаа тээврийн жолооч нарыг 1 дүгээр сарын 12-ны өдрийн Баасан гаригийн 18 цагаас эхлэн Орос-Беларусийн хилийг зөвхөн “Езерище-Лобок” боомтоор нэвтрүүлэхээр боллоо” гэсэн мэдээлэл БАМАП-ын вебсайт дээр гарсан байна.
Мөн “ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Хилийн алба одоогийн байдлаар бусад улсын жолооч нарыг нэвтрүүлэхтэй холбоотой мэдээлэл байхгүй байна. Гэхдээ ойрын хугацаанд ямар нэгэн шийдвэр гарах төлөвтэй байна.” гэсэн мэдээллийг ОУАТХолбооны Москва дахь төлөөлөгчөөс тус холбоонд ирүүлээд байна.
Албан ёсны шийдвэр гарсныг хүлээн авмагц мэдээллийг та бүхэнд шуурхай хүргэх болно.
МАТНХолбоо
2024.01.16