БНБеларусь Улс 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн тэнхлэг дээрх ачааллын хэмжээнд түр хугацаанд хязгаарлалт хийнэ
БНБеларусь Улсын Тээвэр, харилцааны яамны 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаар тогтоолоор өдрийн агаарын температур 250С-ээс дээш тохиолдолд асфальтбетон хучилттай, улсын чанартай, нийтийн хэрэгцээний авто зам (тэдгээрийн хэсэг)-аар зорчих тээврийн хэрэгсэл, өөрөө явагч машины тэнхлэг дээрх ачааллын зөвшөөрөгдөх дээд хэмжээ 6 тонноос хэтрэхгүй байх хязгаарлалтыг хийсэн байна.
Уг хязгаарлалт нь 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдрийн хооронд үйлчилнэ.
Тогтоолд хязгаарлалтад хамрагдахгүй авто замын хэсгүүдийг тодорхойлсон байна.