Тээврийн салбарт ажиллах тухай монгол улсын засгийн газар, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос ард улсын засгийн газар хоорондын хэлэлцээр
ТЭЭВРИЙН САЛБАРТ АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ
АРДЧИЛСАН СОЛОНГОС АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР
Монгол улсын Засгийн газар, БНАСАУ-ын Засгийн газар /цаашид “Хэлэлцэнх тохирогч Талууд” гэх/, уламжлалт найрамдалт харилцааг иш үндэс болгон, тээврийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор, дор дурдсаа зүйлийг хэлэлцэн тохиров.
Нэгдүгээр зүЙл
Хэлэлцэн тохирогч Талууд өөрийн орны нутаг дэвсгэр дээр нөгөө Талын дамжин өнгөрөх ачааны тээвэрлэлт явуулах таатай нөхцөлийг хангана.
1.Хэлэлпэн тохирогч Тал тус бүр дамжин өнгөрөх ачааны тээвэрлэлтийг зохион байгуулах, ашиглах зорилгоор энэхүү Хэлэл- цээрт заасан эрхүүдийг нөгөө Талдаа олгоно.
2.Хэлэлцэн тохирогч Талууд өөрийн орны нутаг дэвсгэр дээр төмөр зам ба авто тээврээр нөгөө Талын дамжин өнгөрөх ачаааы тээвэрлэлтийг хангана.
3.Солонгосын Тал Монголын Талаас явуулсан бүх хөлөг онгоцыг өөрийн орны гадаад худалдааны боомтод нэвтрэн орох болон БНАСАУ-ын Чхонжин, Ражин, Сонбон боомтыг ашиглах зөвшөөрлийг олгоно.
4.Монголын Тал өөрийн агентлаг буюу суурин төлөөлөгчийн газрыг Чхонжин буюу Ражин боомтод байгуулж болно.
Хоёрдугаар зүйл
Хэлэлцэн тохирогч Талууд дамжин өнгөрөх ачааны тээвэр- лэлтийн хэтийн төлөвлөгөөг нөгөө Талдаа өгч тохиролцож байна.
Гуравдугаар зүйл
Хэлэлцэн тохирогч Талууд олон улсын хууль, дүрэм,түүнчлэн нөгөө Талын хууль, дүрмийг мөрдөж, түүний дагуу дамжин өнгөрөх ачааны тээвэрлэлтийн бичиг баримтын зохих бүрдүүлэлтийг хийнэ.
ВНАСАУ-ын Чхонжин, Ражин, Сонбон боомтуудаар Монголын дамжин өнгөрөх ачаанд Солонгосын Тал гаалийн татвар ногдуулахгүй.
Дөрөвдүгээр зүйл
Хэлэлцэн тохирогч Талууд өөрийн нутаг дэвсгэр дээр нөгөө Талын дамжин өнгөрөх ачааны бүрэн бүтэн байдлыг хангах, дамжуулан өнгөрөөх ажлыг уг ачааны физик-химийнх нь шинжийн дагуу гүйцэтгэнэ.
Тавдугаар зүйл
Хэлэлцэн тохирогч Талуудан нутаг дэвсгэр дээрх дамжин өнгөрөх ачааны тээвэрлэлттэй холбогдсон бүх зардлын тооцоог чөлөөтэй хөрвөх валютаар гүйцэтгэнэ. Гэхдээ зарим тохиолдолд, Талуудын тохиролцоогоор дээр дурдсан зардлыг чөлөөтэй хөрвөх валютаар борлуулах боломжтой барааг солилцох замаар төлж болно.
Хэлэлцэн тохирогч Талууд нь төмер зам ба авто тээврээр гүйцэтгэсэн дамжин өнгөрөх ачааны тээвэрлэлт болон боомт дахь хөлөг онгоц, ачааны ажиллагаатай холбогдсон зардлын төлбөрийг Талуудын тээврийн байгууллагууд хоорондын гэрээгээр тогтоосон тарифын дагуу гүйцэтгэнэ.
Зургадугаар зүйл
Хэлэлцэн тохирогч Талууд нь дамжин өнгөрөх ачааны тээвэрлэлтэд саад учрахаас урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмэээ авч байх ба цаг агаарын тааламжгүй байдал болон бусад давтагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж дамжин өнгөрөх ачааны тээвэрлэлт түр зогсох буюу саатах үед авах арга хэмжээг тохиролцон хэрэгжүүлнэ.
Долдугаар зүйл
Хэлэлцэн тохирогч Талууд жилд нэг удаа дамжин өнгөрөх ачааны тээврийн явцыг дүгнэж, дараа жилийн тээврийн төлөвлөгөөг тохирч байна.
Наймдугаар зүйл
Хэлэлцэн тохирогч Талууд нь нөгөө Талын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх ачааны тээвэрлэлт хийхдээ хууль тогтоомжийг нь зөрчих үйлдэл гаргахгүй байх шаардлагатай арга хэмжээ авч байна.
Есдүгээр зүйл
Хэлэлцэн тохирогч Талууд энэхүү Хэлэлцээрийг хэрэгжүүлэх явцад гарах бүх маргааныг эв зүйгээр шийдвэрлэж байна. Маргааныг эв зүйгээр шийдвэрлэх бодомжгүй тохиолдолд түүнийг олон улсын арбитрын байгууллагаар шийдвэрпүүлэх бөгөөд хариуцагч орны олон улсын арбитрьн байгууллага нь арбитрын үйл ажиллагааг гүйцэтгэнэ.
Аравдугаар зүйл
Хэлэлцэн тохирогч Талууд нь энэхүү Хэлэлцээрийг хэрэгжүүлэх бүх талын асуудлыг хэлэлцэх болон тээвэрлэлтийн гэрээ байгуулахыг өөрийн орны тээврийн зохих байгууллагад үүрэг болгоно.
Арван нэгдүгээр зүйл
Хэлэлцэн тохирогч Талууд бичгээр тохиролцсоноор энэхүү Хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулж болно.
Арван хоёрдугаар зүйл
Энэхүү Хэлэлцээр нь Хэлэлцэн тохирогч Талууд өөрсдийн орны хууль тогтоомжийн дагуу түүнийг батламжилсан тухай дипломат шугамаар харилцан мэдээлсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, 5 жилийн хугцаанд мөрдөгдөнө. Хэрэв Хэлэлцэн Тохирогч аль нэг Тал нь Хэлэлцээрийг цуцлах тухай саналаа түүний хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болохоос 6 сарын өмнө нөгөө Талдаа бичгээр мэдэгдэхгүй бол энэхүү Хэлэцээрийн хүчин төгөлдөр байх хугацаа нь дараагийн 3 жилд аяндаа сунгагдана.
Энэхүү Хэлэлцээрийг Пхеньян хотноо 1996 оны 5 дугаар сарын 10-ны өдөр монгол, солонгос, орос хэлээр тус бүр хоёр эх хувь үйлдэж гарын үсэг зурсан бөгөөд эх бичвэр тус бүр нь адил хүчинтэй байна.
Хэлэлцээрийг тайлбарлах явцад санал зөрвөл орос хэл дээрх эх бичвэрийг үндэс болгоно.