
Сургалтын төлөвлөгөөний танилцуулга
Автомашины цахилгаан болон электрон системийн сургалтын төлөвлөгөө
Сургалтын нэр: Автомашины цахилгаан болон электрон системийн сургалт
Сургалтын зорилго: Автомашины цахилгаан болон электрон системийг засварлагч нарыг мэргэшүүлэхэд оршино.
Сургалтын зорилт: Суралцагсдад автомашины цахилгаан болон электрон системийн анхан ба дунд шатны мэдлэг олгох, улмаар тус системд бий болсон эвдрэл гэмтлийг оношлож чадах мэдлэг олгох.
Заах хичээлийн агуулга:
- Автомашины цахилгаан болон электроник
Цахилгаан болон электроникийн үндсэн ухагдахуун, цахилгаан тоноглол, асаалтын болон асаах системүүд, гэрэлтүүлэг.
- Автомашины мэдээлэл, оношлолын систем
Автомашины хянах самбарын мэдээлэл, хөдөлгүүрийн электрон удирдлага, нэмэлт тоног төхөөрөмжүүдийн цахилгаан хэрэглээ, оношлогоо.
- Автоскайнер
Автомашинд зориулсан төрөл бүрийн тестер, оношлогооны төхөөрөмжүүд, скайнер ашиглан оновчтой оношлох
- Хөдөлгүүрийн төрлүүдээс хамаарсан нэмэлт оношлогоо.
GDI хөдөлгүүр, COMMON RAIL хөдөлгүүр, хөдөлгүүрийн EGR систем, Traction control, Vehicle stabillity control системүүдийн талаар
Сургалт явуулах орчин:
Хөдөлмөрийн эрүүл ахуйн шаардлага хангасан, нэг ээлжинд 10-15 суралцагч хамрагдах боломжтой танхим болон дадлагын газарт шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон байна.
Сургагч багш нар:
Их, дээд сургуулийн автотээврийн тэнхимийн цахилгааны багш нар байна.
Суралцагч нарт тавигдах шаардлага:
Автомашины цахилгаан болон электрон системд засвар, оношилгоо хийхээр, эхлэн суралцаж буй сонирхогчид, автомашины засварчин, механик, шалгах механик, автотээврийн байгууллагын ажилтанууд.
Сургалт зохион байгуулах хугацаа: Нийт 5 хоног /хоногт 8 цаг/
Зам, тээврийн яамын “Хүний нөөцийн бүртгэл, мэдээлэл, сургалтын нэгдсэн систем”-ээс гэрчилгээ олгоно.
Холбогдох утасны дугаар: 9697-8638