Беларусь Улс руу нэвтэрч буй ачааны машиныг заавал халдваргүйжүүлэх үйлчилгээний үнэ 2 дугаар сарын 01-ний өдрөөс нэмэгдэнэ

     Беларусь Улс руу нэвтэрч буй ачааны машиныг заавал халдваргүйжүүлэх үйлчилгээний үнэ 2 дугаар сарын 01-ний өдрөөс нэмэгдэнэ гэж Улсын гаалийн хорооноос мэдээллээ.

      Халдваргүйжүүлэлтийн үйлчилгээний үнэ:

  • Ачааны автомашин нэмэгдээд – 120 рубль
  • Суудлын автомашин нэмэгдээгүй – 2 рубль
  • Автобусны хувьд нэмэгдээгүй – 30 рубль

       Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 331 дүгээр тогтоолоор тодорхойлсон шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэх үед тээврийн хэрэгслийг заавал халдваргүйжүүлэлт хийнэ.

    Одоогийн байдлаар гаалийн байгууллага “Бенякони”, “Григоровщина”, “Каменный лог”, “Козловичи” шалган нэвтрүүлэх боомтуудад ирсэн ачаа тээврийн хэрэгслийн жолоочид халдваргүйжүүлэлт хийлгэснийг  баталгаажуулсан хяналтын тэмдэг байгаа эсэхийг шалгаж байна гэж Улсын гаалийн хорооноос санууллаа.

      Тээврийн хэрэгсэл эзэмшигч эсвэл жолоочид хүчин төгөлдөр цаасан эсвэл цахим хяналтын тэмдэг байхгүй, эсвэл түүнийг олгохоос татгалзсан тохиолдолд тээврийн хэрэгслийг Беларусь руу нэвтрүүлэхгүй.

Эх сурвалж: www.bamap.org