Олон улсын авто тээврийн харилцааны тухай Оросын Холбооны Улсын засгийн газар, монгол улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг мөрдөх тухай протокол
ОЛОН УЛСЫН АВТО ТЭЭВРИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР,
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР
ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ МӨРДӨХ ТУХАЙ ПРОТОКОЛ
Олон улсын авто тээврийн харилцааны тухай Оросын Холбооны Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газрын хооронд 1996 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Москва хотод гарын үсэг зурсан Хэлэлцээрийг мөрдөх талаар доорхи зүйлийг тохиролцов. Үүнд:
1.Энэхүү Хэлэлцээрт дурдсан эрх бүхий байгууллагууд нь:
Оросын Холбооны Улсын талаас:
-Оросын Холбооны Улсын Тээврийн яам
Монгол Улсын талаас:
-Монгол Улсын Дэд бүтцийн хөгжлийн яам, 8 дугаар зүйлээр Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газар.
2. Хэлэлцээрийн3 дугаар зүйлийн дагуу зорчигчийн байнгын тээвэрлэлт гүйцэтгэж байгаа автобусны жолооч нь автобусны байнгын шугам нээх тухай Хэлэлцэн тохирогч Талуудын эрх бүхий байгууллагуудын зөвшиж тохиролцсон шийдвэрийн хуулбарыг авч явах ёстой.
3.Хэлэлцээрийн 12 дугаар зүйлийн 2 дахь заалтын хувьд ачааны автомашин буюу авто зүтгүүр нь Оросын Холбооны Улсын буюу Монгол Улсын бүртгэлийн дугаар, таних тэмдэгтэй байх нөхцөлд чиргүүл, хагас чиргүүл нь бусад улсын бүртгэлийн дугаар, таних тэмдэгтэй байж болно.
4.Энэхүү Хэлэлцээрийн 21 дүгээр зүйлийн 1-ийн “а” заалт нь автомашин болон авто зүтгүүрт үйлдвэрээс анх тавьсан саванд байгаа, мөн түүнчлэн хөргүүртэй автомашины хөргөх төхөөрөмжинд зориулагдсан бөгөөд чиргүүл, хагас чиргүүл дээр суурилагдсан саванд байгаа шатахуунд л зөвхөн хамаарна.
5.Энэхүү Хэлэлцээрийн 16 дугаар зүйл нь Оросын Холбооны Улс, Монголын улс хоорондын харилцааг тодорхойлох бөгөөд эдгээр улсаас өөрсдийн тээвэрлэгчидтэй харьцахад хамаарахгүй.
6.Монгол Улсын Дэд бүтцийн хөгжлийн яам нь Оросын Холбооны Улсын Тээврийн яаманд өөрийн нутаг дэвсгэр дээрх олон улсын авто тээврийн харилцаанд нээлттэй авто замын жагсаалтыг гаргаж өгөх болно.
Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэр дээрх бүх зам нь олон улсын авто тээврийн харилцаанд нээлтгэй болохыг Оросын Холбооны Улсын Тээврийн яам мэдэгдэв.
Хэлэлцээрийн салшгүй хэсэг болох энэхүү протоколыг 1996 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Москва хотноо монгол, орос хэлээр тус бүр 2 хувь үйлдсэн бөгөөд эх бичвэрүүд нь адил хүчинтэй байна.