ОХУ-руу ачаа тээвэрлэлт гүйцэтгэх байгууллага, жолооч нарын анхааралд

ОХУ-ын замын татварын системд 2016 оны 4 дүгээр сарын 15-аас эхлэн өөрчлөлт орж байгаа мэдээллийг тус холбоонд ирүүлсэн болно.

Уг мэдээлэлд дурьдсанаар ОХУ-ын холбооны чанартай улсын замаар хүнд даацын тээврийн хэрэгсэл /12 тонноос дээш жинтэй/-ээр тээвэрлэлт хийхийн тулд тээврийн хэрэгслээ ETC PLATON цахим төлбөрийн системд заавал бүртгүүлж чиглэлийн карт авах шаардлагатай болсон ба уг системд бүртгүүлээгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч /жолооч/-ийн тээврийн хэрэгсэл дээр дурьдсан замаар явах боломжгүй бөгөөд торгууль ноогдуулах юм байна.

Тээврийн хэрэгсэл эзэмшигчид ОХУ-ын газар нутагт байрлах зам ашигласны төлбөр авах үйлчилгээний цэгүүд, өөртөө үйлчлэх цэгүүд, хилийн боомт дээрх тухайн цэгүүд дээр бүртгэл хийлгүүлж үйлчлүүлэх боломжтой бөгөөд  www.platon.ru вебсайт болон + 7 495 540 0202 /англи, орос хэлээр/ дугаараар холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг авч болох юм байна.