
ОХУ дахь Туркменистан улсын элчин сайдын яамнаас Олон улсын автотээврийн холбоонд
ОХУ дахь Туркменистан улсын элчин сайдын яамнаас Олон улсын автотээврийн холбоонд дараах мэдээллийг илгээсэн байна.
Туркменистаны Гаалийн хуультай холбоотойгоор 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тус улсад чөлөөт эргэлтийн бараа болон түр хадгалах бараанд гаалийн бүрдүүлэлт хийх бол экспортлогч орны гаалийн мэдүүлгийн хуулбарыг хавсаргах зайлшгүй шаардлагатай болох юм.
Гаалийн бүрдүүлэлт хийхийн тулд экспортлогч орны гаалийн мэдүүлгийн хуулбар болон бусад стандарт баримт бичгийн хуулбарыг хавсаргана.