СУРГАЛТ
Сургалтын талаар:
Зам тээвэр, Аялал Жуулчлалын Сайдын 2005 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 16 тоот тушаалаар автотээврийн салбарын мэргэжилтний төгсөлтийн дараах тасралтггүй сургалтын тогтолцоог бий болгох, ажил эрхлэх явцад үүсэх харилцааг зохицуулах, улс хоорондын болон үндэсний ачаа тээвэрлэлтийн тээвэрлэгчийг мэргэшүүлэх, давтан сургах зорилготойгоор тээврийн салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох, мэргэшсэн ажилтан бэлтгэх, мэргэшүүлэх, аюултай ачаа тээвэрлэгч нарт сургалт явуулах эрхийг Холбооны Сургалтын төвд олгосон.
Мэргэшүүлэх сургалт нь тээврийн салбарын мэргэжилтнүүдийн салбарын хөгжлийн чиг хандлагын талаарх мэдлэг олгох, мэргэжлийн ур чадварын түвшин, өрсөлдөх чадавхыг дээшлүүлэх тэдний ажлын бүтээлийг нэмэгдүүлэх, үүрэг, хариуцлагыг нь өндөржүүлэх зорилготой юм.
Мэргэжилтнүүдийг давтан сургах, мэргэшүүлэх сургалтын хүрээнд тээврийн салбарын ажиллагсдын дараах чиглэлээр мэргэшүүлж байна.
- Тээврийн салбарын зөвлөх болон мэргэшсэн инженер, инженер-эдийн засагч
- Тээврийн салбарын удирдах ажилтан, тээвэр зохицуулагчийн сургалт
- Шалгах механикийн сургалт (сургалт зохион байгуулахаа больсон)
- Нийтийн тээврийн мэргэшсэн жолооч (сургалт зохион байгуулахаа больсон)
- Тусгай үйлчилгээ болон улс хоорондын тээврийн мэргэшсэн жолооч (сургалт зохион байгуулахаа больсон)
- Овор ихтэй болон аюултай ачааны мэргэшсэн жолооч (сургалт зохион байгуулахаа больсон)
- Нийтийн тээврийн мэргэшсэн кондуктор (сургалт зохион байгуулахаа больсон)
Анхны 11 зөвлөх инженерийг 2000 онд төгсгөснөөс хойш жилд дунджаар 80 инженер, 20 гаруй удирдах ажилтан, тээвэр зохицуулагч 15 шалгах механик, 300 мэргэшсэн жолооч, 250 мэргэшсэн кондукторыг мэргэшүүлэн сургаж байна. 2013 оны байдлаар:
- 321 зөвлөх болон мэргэшсэн инженер, инженер эдийн засагч,
- 105 удирдах ажилтан, тээвэр зохицуулагч,
- 61 шалгах механик,
- 4741 нийтийн тээврийн мэргэшсэн жолооч,
- 733 нийтийн такси үйлчилгээний мэргэшсэн жолооч,
- 2152 мэргэшсэн кондуктор,
- 80 тусгай үйлчилгээний мэргэшсэн жолоочийг сургаж мэргэшүүлэн үнэмлэх гэрчилгээ олгосон байна. Мөн тээврийн салбарын удирдах ажилтнууд, мэргэжилтнүүдийн мэдлэгийг гүнзгийрүүлэх, мэргэжлийн чадварыг дээшлүүлэх чиглэлээр жилд 3-4 удаа богино хугацааны сургалт, семинарыг зохион байгуулж байна. Их дээд сургуулийн профессор, багш нар, эрдэм шинжилгээний ажилтнууд, яам, агентлагийн удирдах ажилтан, тэргүүлэх мэргэжилтнүүд дээрх сургалтанд багшилж байна.с