“Алтан жолоо” наадам амжилттай зохион байгуулагдлаа

      Автотээврийн салбарын 2025 оны ажлыг дүгнэж, салбарт үйл ажиллагаагаараа бусдыгаа тэргүүлсэн тэргүүний аж ахуйн нэгж, байгууллага, тээвэрчдийг шалгаруулан шагнаж алдаршуулдаг Автотээврийн салбарын шинэ жил “Алтан жолоо” наадмыг 19 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.  

        Уг арга хэмжээнд төр, төрийн бус болон хувийн хэвшлийн 30 аж ахуйн нэгж, байгууллагын тэргүүний тээвэрчид, инженер техникийн ажилтан, албан хаагч, ахмадууд гээд манай улсын өнцөг булан бүрээс ирсэн салбарын үе үеийн 150 орчим төлөөлөл оролцлоо.

        Дараах байгууллагууд “Манлай байгууллага” батламжийн эзэд боллоо.

    • ТИР горимын тээвэрлэлтийн чиглэлээр – “Орос гэрэл” ХХК
    • Ачаа тээврийн чиглэлээр – “Дорнын өртөө” ХХК
    • Хот хоорондын зорчигч тээврийн чиглэлээр – Арвин шар зам хоршоо
    • Нийслэлийн нийтийн зорчигч тээврийн чиглэлээр – Блюбус ХХК
    • Тээврийн хэрэгслийн техникийн хяналт, шалгалтын чиглэлээр – “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Замын-Үүд салбар
    • Таксийн үйлчилгээний чиглэлээр – Мөнх такси ХХК

      Нийт тээвэрчид Та бүхэн улиран одож буй 2025 онд үзүүлсэн амжилтаа улам бататгаж, айлчлан ирж буй 2026 ондоо амжилт бүтээлээр арвин байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Алтан шар зам Тань өлзийтэй байх болтугай.

МОНГОЛЫН АВТОТЭЭВЭРЧДИЙН НЭГДСЭН ХОЛБОО