ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ
ОЛОН УЛСЫН АВТОТЭЭВРИЙН ХОЛБОО (IRU) –НООС ЯВУУЛСАН ЦОГЦ СУРГАЛТ
Монгол Улс, ОХУ, БНХАУ хамтран “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэр гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг өнгөрсөн оны 12 дугаар сард байгуулсан, мөн түүнчлэн БНХАУ олон улсын “ТИР конвенци”-д нэгдэн орсон зэрэг нь манай бүс нутагт автотээврээр олон улсын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх өргөн боломжийг нээж өгч байна. Дээр дурьдсан хэлэлцээр, конвенцийг хэрэгжүүлэхэд Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо өөрийн хувь нэмрээ оруулах зорилгоор Олон улсын автотээврийн холбоо /IRU/ -той хамтран төрийн болон төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан, гаалийн байцаагч, жолооч нарт зориулсан 4 удаагийн цуврал сургалт, семинарийг энэ сарын 24–31–ны өдрүүдэд тус тус зохион байгууллаа.
Зураг-1. Олон улсын авто тээврийн холбооны сургагч багш нар.
(Баруун талаас Maн Сун – ОУАТХолбооны Хятад, зүүн хойд Ази хариуцсан зөвлөх, Дмитрий Чубенко – ОУАТХолбооны зөвлөх, Узбекстаны Авто тээврийн холбооны ТИР-н хэлтсийн мэргэжилтэн, Д.Наранпүрэв – МАТНХолбооны гүйцэтгэх захирал, Назифе Булут – ОУАТХолбооны хуулийн зөвлөх, Татьяна Рей-Белле –ОУАТХолбооны төслийн менежер)
2017 оны 03 сарын 24-ны өдөр. Олон улсын автотээврийн холбооны 4 сургагч багш нар “ТИР тээвэрлэлтийг гүйцэтгэх нь” сэдэвт сургалтыг 22 тээврийн байгууллагын 100 гаруй жолооч тээвэрлэгч нарт зохион байгуулсан. Сургалтаар Олон улсын ТИР системийн тухай, ТИР тээвэрлэлтийг аюулгүй гүйцэтгэх, ТИР гаалийн цахим урьдчилсан мэдүүлгийн талаар тодорхой ойлголтуудыг өгч үзүүлэх туршилт, дадлага ажил хийсэн.
Сургаланд “Бака транс” ХХК, “Норд транс” ХХК, “Эзу транс” ХХК, “Карпорт” ХХК, “Батхулд трейд” ХХК зэрэг барааг олон улсын тир горимоор тээвэрлэх эрх бүхий байгууллагуудаас гадна “Хоргодоо шарга” ХХК, “Эс Би Транс” ХХК, “Журмак” ХХК, “Азийн зам” ХХК, “Тав” ХК, “Дорнын Буухиа” ХХК, “Монспед” ХХК, “Хар анар” ХХК, “Мон транс авто” ХХК, “Орос гэрэл” ХХК, “Монгол экспресс” ХХК, “Intersource” ХХК, “Бат ган транс” ХХК, “Монгол транс” ХХК, “Экспресс Транс Ложистикс” ХХК, “Сокол” ХХКомпаниуд тээвэрчид, жолооч нараа хамрууллаа.
Энэ удаагийн цуврал сургалтаар Монголын Автотээвэрчдийн Нэгдсэн Холбоо ийм төрлийн сургалтыг цаашид зохион байгуулж олон улсын тээвэр гүйцэтгэх жолооч нарыг сургах сургагч багш нарыг бэлтгэж байгаагаараа онцлогтой юм.
Зураг–2. Тээвэрлэгч нарт TИР дэвтэрийн ашиглалтын талаар дадлага ажил хийж байна.
2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр. “Олон улсын автотээвэр ба ТИР конвенцийн үүрэг” сэдэвт семинар зохион байгуулсан. Семинарт Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Зам тээврийн хөгжлийн яам, Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Механик тээврийн сургууль, Автотээврийн үндэсний төв зэрэг төрийн болон төрийн бус 40 байгууллагын 109 удирдах албан тушаалын хүмүүс оролцсон. Сургалтаар Олон улсын ТИР болон бусад нэгдэн орсон конвенцийн тухай, бусад улсын хэрэгжүүлсэн туршлага, шинээр нэгдэж орсон орны хийж буй ажил болон монголын тээвэрлэгчид туршлагаа танилцуулсан.
Зураг-3. “Олон улсын автотээвэр ба ТИР конвенцийн үүрэг” сэдэвт семинарийн дурсгалын зураг
2017 оны 03 дугаар сарын 28, 31 ны өдрүүд. “ТИР тээврийн хяналт ба зохицуулалт” сэдэвт гаалийн улсын байцаагч нарт зориулсан сургалт зохион байгуулсан. Сургалтанд орон нутгийн гаалийн салбар байгуулагуудын улсын ахлах байцаагч нар, гаалийн байгууллагын удирдах албаны 90 гаруй ажилчин албан хаагчид оролцсон. Сургалтын хөтөлбөрт ТИР системийн талаарх ерөнхий танилцуулга, ТИР дэвтрийг хэрхэн ашиглах талаар дэлгэрэнгүй зааварчилгаа өгч тээвэрлэж буй барааны урьдчилсан цахим бүртгэлд мэдээлэл хэрхэн үнэн зөв оруулах, нийтлэг алдаатай бүртгэл зэрэг дадлага ажлуудыг хийж тодорхой ойлголтуудыг өгсөн үр дүнтэй сургалт болсон.
Зураг-4. “ТИР тээврийн хяналт ба зохицуулалт” сургалтын үеэр
Эдгээр сургалт, семинарыг зохион байгуулсанаар Монгол улсын автотээвэртэй холбоотой эрх зүйн болон бодлого, төлөвлөлтийг боловсруулдаг, хэрэгжилтэнд хяналт тавьдаг бүх шатны төрийн байгууллагын холбогдох албаны хүмүүс, олон улсын тээвэрлэлт эрхэлдэг байгууллагын удирдах түвшний хүмүүст олон улсын автотээвэр, олон улсын гэрээ, конвенцийн талаар, мөн тээвэрлэлтэд гаалийн ажилтнууд хэрхэн хяналт тавьж ажиллах болон тээврийн жолооч нарын эрх, үүргийн талаар өргөн хүрээний мэдээллийг өгч, зааж сургаснаараа ач холбогдолтой юм.
Гурван улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, монголын тээвэрчдийн мэдлэгийг дээшлүүлэх, олон улсын ачаа тээвэр гүйцэтгэх жолооч нарыг сургах, бүс нутагт монголын тээвэрчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд зайлшгүй шаардлагатай сургалт болж өндөрлөлөө.
–о0о–