Автомашины дугуйн тэмдэглэгээ

АВТОМАШИНЫ ДУГУЙН ДЭЭРХ МЭДЭЭЛЛИЙН ТАЙЛБАР

205/65/R15 95H

·         205 – Дугуйны өргөнийг мм-р хэмжин заажээ.

·         70 – Дугуйн өндрийг өргөнтэй нь харьцуулж хувилж гаргасан хувь.

·         R – Хүмүүсийн боддог шиг радиус биш бөгөөд дугуйн араг яс нь Радиал хийцтэй гэдгийг заажээ. Радиал дугуй нь хөндлөн бүслүүрээр бэхлэгдсэн байдаг ба дотуур хаймаргүй байдаг. Мөн энэ дугуй нь эргэлтийн үед хүндийн жингээс хамааран түүний хэлбэр харьцангуй бага өөрчлөгддөгөөс өнхрөлтийн эсэргүүцэл бага байдаг. Дугуйны өнхрөлтийн эсэргүүцэл хэдий чинээ бага байна түлш зарцуулалт мөн төдий чинээ буурдаг.
Түүнээс гадна Диагональ хийц гэж байдаг бөгөөд энэ нь дотуур хаймартай төрөл юм.

·         15 – Обудны диаметрийг дюймээр хэмжин гаргажээ.

·         95 H – Энэ заалт нь аюулгүйгээр хурдлах дээд хязгаар юм. Өөрөөр хэлбэл тухайн дугйуг зөв тавьсан тохиолдолд аюулгүй дээд хурд ямар байхыг харуулна. Мөн том 1 дугуй ачаа ачих чадварыг харуулж байна.

·         Хэрэв 81 гэсэн тоо байвал 1 дугуй 462 кг ачааг даана гэсэн үг. Энэ маягаар харуулбал;
82 – 475 кг, 85 – 515 кг, 86 – 530 кг, 87 – 545 кг, 90 – 600 кг, 92 – 630 кг, 95 – 690 кг, 96 – 710 кг,

·         Харин латин үсэг нь тухайн дугуйны аюулгүй дээд хурдыг заадаг.
Зүүн өмнөд Азийн орнууд болон халуун орны зарим улсуудад дугуйнд тэжээл өгч хамгаалах дугуй өнгөлөгчүүдийг нэлээд түгээмэл хэрэглэдэг юм байна. Дугуй өнгөлөгч нь доорх үзүүлэлтийг хангасан байхад тохиромжтой байдаг.

Үүнд

·         Нарны хэт ягаан туяанаас хамгаалах бүрхэвчийг дугуйны гадаргуу дээр үүсгэдэг байх

·         Хаталт гандалтаас хамгаалж дугуйнд тэжээл өгдөг байх

·         Дугуйнд тэжээл өгч хамгаалахаас гадна дугуйг өнгөлөх үйлчилгээтэй байх

Автомашины гадаад үзэмжид хамгийн их нөлөөлдөг зүйлийн нэг нь дугуй юм. Гялтганасан, сайхан хар дугуйтай байвал таны автомашин ч бас шинэ юм шиг харагдах болно.