Арабын Нэгдсэн Эмират улс ТИР системд нэгдлээ
ОУАТХ Арабын Нэгдсэн Эмиратын улсад ТИР-г хэрэгжүүлж эхэллээ
Абу Даби, 2017 оны 10 дугаар сарын 30
Өнөөдөр Арабын Нэгдсэн Эмиратын Дубай, Абу Даби, Шаржа хотуудад анхны ТИР ажиллагааг эхлүүлж, гаалийн транзит системийг ажиллуулж эхэллээ.
Цаашид Эмиратын 7 улсад нийтэд нь ТИР ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажил явагдаж байгаа бөгөөд холимог тээвэрт ТИР-г ашиглах туршилтын тээвэрлэлтийг дараа сард эхлүүлэхээр төлөвлөн бэлтгэл ажлаа хийж байна.
Арабын Нэгдсэн Эмиратын ТИР олгогч Холбоо болох АНЭУ-ын Машин, аялал жуулчлалын клуб нь өөрийн Гаалийн байгууллага хамтран ТИР аудитыг энэ сарын эхээр амжилттай хийсэн тухайгаа мэдэгдсэн байна.
45 худалдааны чөлөөт бүстэй (үүнээс Дубайд 20 нь байдаг) АНЭУ нь худалдааны чухал төв улсын нэг бөгөөд ТИР системийг ашигласнаар усан боомтууд болон хилийн бүсүүдийг чөлөөт бүсүүдтэй холбох дамжин өнгөрөх холболтыг сайжруулах өргөн боломжийг бий болгож байна.