ОХУ-ын ачаа, зорчигч тээврийн нэг удаагийн зөвшөөрлийн бичгийг бөглөх зааварчилгаа
ОХУ-ын ачаа, зорчигч тээврийн нэг удаагийн зөвшөөрлийн бичгийг бөглөх дүрэмд өөрчлөлт орсонтой холбогдуулан зөвшөөрлийн бичгийг ашиглах, бөглөхтэй холбоотой шаардлага, зааврыг танилцуулж байна. Энэхүү өөрчлөлт нь 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН АЧАА ТЭЭВРИЙН ЗӨВШӨӨРЛИЙН БИЧГИЙГ АШИГЛАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА, БӨГЛӨХ ЗААВАР
ОХУ-ын ачаа, зорчигч тээврийн нэг удаагийн зөвшөөрлийн бичгийг бөглөх дүрэмд өөрчлөлт орсонтой холбогдуулан зөвшөөрлийн бичгийг ашиглах, бөглөхтэй холбоотой шаардлага, зааврыг танилцуулж байна.
АНХААРУУЛГА !!!
Зөвшөөрлийн бичигт шаардлагатай тэмдэглэгээг хийгээгүй, буруу тэмдэглэсэн эсвэл өөр төрлийн бичиг ашигласан бол тухайн зөвшөөрлийн бичгийг хүчингүйд тооцож ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулийн 11-р зүйлийн 29.2-т зааснаар тухайн тээвэрлэгчийг 150,000-200,000 рублээр торгоно.
Эх үүсвэр: http://www.kodap.ru/razdel-2/glava-11/st-11-29-koap-rf”
1. Энэхүү зөвшөөрлийн бичгийг тээврийн хэрэгсэлд авч явах бөгөөд хяналт тавих эрх бүхий этгээдийн шаардлагаар үзүүлнэ. Энэхүү зөвшөөрлийн бичгийг гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй.
2. ОХУ-ын тээврийн Яамны 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 302 тоот тогтоол (ОХУ-ын хууль зүйн яаманд 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 40013 дугаарт бүртгэгдсэн)-оор хүчин төгөлдөр болсон Автотээврээр гуравдагч улсаас эсвэл гуравдагч улсруу тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичиг болон нэг удаагийн тусгай зөвшөөрлийн бичгийг бөглөх журам, түүнд 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 261 тоот тогтоол (ОХУ-ын хууль зүйн яаманд 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 43845 дугаарт бүртгэгдсэн) болон 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 52 тоот тогтоол (ОХУ-ын хууль зүйн яаманд 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 50812 дугаарт бүртгэгдсэн)-оор тус тус өөрчлөлт оруулсаны дагуу:
2.1 Тээвэрлэлт эхлэхээс өмнө энэхүү зөвшөөрлийн бичгийн 4, 5, 8, 9-р нүдийг бөглөсөн байх ба ачаа тээвэрлэх тохиолдолд 10, 11, 12, 13-р нүдийг мөн адил бөглөсөн байна. Хэд хэдэн илгээгчтэй ачаа тээвэрлэх тохиолдолд хамгийн эхний ачсан ачааны нэр, ачсан болон буулгах газрын нэрийг зөвшөөрлийн бичгийн 10, 12, 13-р нүдэнд тус тус бичнэ. Харин 11-р нүдэнд тээвэрлэгдэж буй ачааны жинг илгээгч тус бүрээр бичнэ.
2.2 Ачаагүй тээврийн хэрэгслээр ОХУ-ын нутаг дэвсгэрт тээвэрлэлт гүйцэтгэх тохиолдолд энэхүү зөвшөөрлийн бичгийн 12, 13-р нүдний 1-р баганад зөвхөн тээвэрлэлт эхлэх, дуусах улсын нэрийн бичнэ.
2.3 Өмнө нь ачаагүй тээврийн хэрэгслээр ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөөд, буцахдаа тухайн зөвшөөрлийн бичгээ ашиглан ОХУ-ын аль нэг цэгээс ачаа ачих тохиолдолд, тухайн зөвшөөрлийн бичгийн 12, 13-р нүдний 2-р баганад зөвхөн ачаа ачих, буулгах улсын нэрийг бичнэ. Харин ачаа ачих цэгт хүрч очмогцоо ачилт хийхээс өмнө тухайн зөвшөөрлийн бичгийн 10, 11, 12, 13-р нүдний 2-р баганад ачааны нэр, жин болон ачаа ачих, буулгах газрын/хотын нэрийг нэмж бичнэ.
Хэрэв, ОХУ-ын нутаг дэвсгэрийн аль нэг цэгт ачаа буулгаад өөр цэгээс ачаа ачих тохиолдолд ачаа буулгасан цэгээс ачилт хийх цэг хүртэл явахаас өмнө тухайн зөвшөөрлийн бичгийн 12, 13-р нүдний 2-р баганад зөвхөн ачаа ачих, буулгах улсын нэрийг бичнэ. Харин ачаа ачих цэгт хүрч очмогцоо ачилт хийхээс өмнө тухайн зөвшөөрлийн бичгийн 10, 11, 12, 13-р нүдний 2-р баганад ачааны нэр, жин болон ачаа ачих, буулгах газрын/хотын нэрийг нэмж бичнэ.
2.4 Хэрэв ОХУ-руу ачаа тээвэрлэх бол энэхүү зөвшөөрлийн бичгийн 9-р нүдэнд ОХУ-ын нутаг дэвсгэрт анх нэвтрэн орох огноог бичнэ.
3. Олон улсын дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэж буй тохиолдолд тээврийн хэрэгслийн ОХУ-ын газар нутагт анх нэвтрэн орсон хугацааг заавал бичих ба нэвтрэн орох/буцан гарах хугацааг зөвшөөрлийн бичигт тэмдэглэн, тээврийн хэрэгслийг орох болон гарах үед тохирох тасалбар хуудсыг тасалж авна.
Жич: Ачаа тээврийн нэг удаагийн зөвшөөрлийн бичгийг бөглөх зааврыг харна уу.
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН АЧАА ТЭЭВРИЙН НЭГ УДААГИЙН
ЗӨВШӨӨРЛИЙН БИЧГИЙГ БӨГЛӨХ ЗААВАР
/Ачаагүй тээврийн хэрэгслээр ОХУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэн орж, буцахдаа ачаа тээвэрлэх тохиолдолд/
/Ачаатай тээврийн хэрэгслээр ОХУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэн орж, буцахдаа ачаа ачихгүй тохиолдолд/
/Ачаатай тээврийн хэрэгслээр ОХУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэн орж, буцахдаа ачаа ачих тохиолдолд/
АВТОТЭЭВРЭЭР ГУРАВДАГЧ УЛСААС ОХУ РУУ ЭСВЭЛ ОХУ-ААС ГУРАВДАГЧ УЛС РУУ ТЭЭВЭРЛЭЛТ ГҮЙЦЭТГЭХ НЭГ УДААГИЙН ЗӨВШӨӨРЛИЙН БИЧГИЙГ АШИГЛАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА,
БӨГЛӨХ ЗААВАР
ОХУ-ын ачаа, зорчигч тээврийн нэг удаагийн зөвшөөрлийн бичгийг бөглөх дүрэмд өөрчлөлт орсонтой холбогдуулан зөвшөөрлийн бичгийг ашиглах, бөглөхтэй холбоотой шаардлага, зааврыг танилцуулж байна.
АНХААРУУЛГА !!!
Зөвшөөрлийн бичигт шаардлагатай тэмдэглэгээг хийгээгүй, буруу тэмдэглэсэн эсвэл өөр төрлийн бичиг ашигласан бол тухайн зөвшөөрлийн бичгийг хүчингүйд тооцож ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулийн 11-р зүйлийн 29.2-т зааснаар тухайн тээвэрлэгчийг 150,000-200,000 рублээр торгоно. Эх үүсвэр: http://www.kodap.ru/razdel-2/glava-11/st-11-29-koap-rf”
1. Энэхүү зөвшөөрлийн бичгийг тээврийн хэрэгсэлд авч явах бөгөөд олон улсын автотээврийн хяналт тавих эрх бүхий байгууллагын шаардлагаар үзүүлнэ. Энэхүү зөвшөөрлийн бичгийг гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй.
2. ОХУ-ын тээврийн Яамны 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 302 тоот тогтоол (ОХУ-ын хууль зүйн яаманд 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 40013 дугаарт бүртгэгдсэн)-оор хүчин төгөлдөр болсон Автотээврээр гуравдагч улсаас эсвэл 3дагч улсруу тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичиг болон нэг удаагийн тусгай зөвшөөрлийн бичгийг бөглөх журам, түүнд 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 261 тоот тогтоол (ОХУ-ын хууль зүйн яаманд 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 43845 дугаарт бүртгэгдсэн) болон 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 52 тоот тогтоол (ОХУ-ын хууль зүйн яаманд 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 50812 дугаарт бүртгэгдсэн) –оор тус тус өөрчлөлт оруулсаны дагуу:
2.1 Энэхүү зөвшөөрлийн бичгийн 4, 5, 8, 9-р нүдийг аливаа тээвэрлэлт эхлэхээс өмнө заавал бөглөсөн байх ба ачаа тээвэрлэх тохиолдолд 10, 11, 12, 13-р нүдийг урьдчилсан бөглөсөн байна. Хэд хэдэн илгээгчтэй ачаа тээвэрлэх тохиолдолд хамгийн эхний ачсан ачааны нэр, ачсан болон буулгах газрын нэрийг зөвшөөрлийн бичгийн 10, 12, 13-р нүдэнд тус тус бичнэ. Харин 11-р нүдэнд тээвэрлэгдэж буй ачааны жинг илгээгч тус бүрээр бичнэ.
2.2 Ачаагүй тээврийн хэрэгслээр ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэх тохиолдолд энэхүү зөвшөөрлийн бичгийн 12, 13-р нүдний 1-р баганад зөвхөн тээвэрлэлт эхлэх, дуусах улсын нэрийг бичнэ.
2.3 Өмнө нь ачаагүй тээврийн хэрэгслээр ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөөд, буцахдаа тухайн зөвшөөрлийн бичгээ ашиглан ОХУ-ын аль нэг цэгээс ачаа ачих тохиолдолд, тухайн зөвшөөрлийн бичгийн 12, 13-р нүдний 2-р баганад зөвхөн ачаа ачих, буулгах улсын нэрийг бичнэ. Харин ачаа ачих цэгт хүрч очмогцоо ачилт хийхээс өмнө тухайн зөвшөөрлийн бичгийн 10, 11, 12, 13-р нүдний 2-р баганад ачааны нэр, жин болон ачаа ачих, буулгах газрын/хотын нэрийг нэмж бичнэ.
Хэрэв, ОХУ-ын нутаг дэвсгэрийн аль нэг цэгт ачаа буулгаад өөр цэгээс ачаа ачих тохиолдолд ачаа буулгасан цэгээс ачилт хийх цэг хүртэл тээвэрлэлт гүйцэтгэхэд тухайн зөвшөөрлийн бичгийн 12, 13-р нүдний 2-р баганад зөвхөн ачаа ачих, буулгах улсын нэрийг бичнэ. Харин ачаа ачих цэгт хүрч очмогцоо ачилт хийхээс өмнө тухайн зөвшөөрлийн бичгийн 10, 11, 12, 13-р нүдний 2-р баганад ачааны нэр, жин болон ачаа ачих, буулгах газрын/хотын нэрийг нэмж бичнэ.
2.4 Хэрэв ОХУ-руу ачаа тээвэрлэх бол энэхүү зөвшөөрлийн бичгийн 9-р нүдэнд ОХУ-ын нутаг дэвсгэрт анх нэвтрэн орох газрын нэр, огноог бичнэ. ОХУ-ын нутаг дэвсгэрээс ачаа тээвэрлэлтийг эхлүүлэх бол тээвэрлэлт эхлэхээс өмнө бусад шаардлагатай нүдийг бөглөсөн байна.
Жич: Монгол улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслээр 3-дагч улсаас ачаа тээвэрлэн ОХУ-ын нутаг дэвсгэрт буулган, буцахдаа ачаа тээвэрлэх тохиолдолд ОХУ, Монгол Улсын хооронд тээвэрлэлт гүйцэтгэх шинэ зөвшөөрөл ашиглана.
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН 3-ДАГЧ ОРНЫ ЗӨВШӨӨРЛИЙН БИЧИГ БӨГЛӨХ ЗААВАР
/Монгол улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслээр 3-дагч улсаас ачаа тээвэрлэн
ОХУ-ын нутаг дэвсгэрт буулган, буцахдаа ачаа тээвэрлэхгүй тохиолдолд/
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН НЭГ УДААГИЙН ЗӨВШӨӨРЛИЙН БИЧГИЙГ АШИГЛАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА, БӨГЛӨХ ЗААВАР
ОХУ-ын ачаа, зорчигч тээврийн нэг удаагийн зөвшөөрлийн бичгийг бөглөх дүрэмд өөрчлөлт орсонтой холбогдуулан зөвшөөрлийн бичгийг ашиглах, бөглөхтэй холбоотой шаардлага, зааврыг танилцуулж байна.
АНХААРУУЛГА !!!
Зөвшөөрлийн бичигт шаардлагатай тэмдэглэгээг хийгээгүй, буруу тэмдэглэсэн эсвэл өөр төрлийн бичиг ашигласан бол тухайн зөвшөөрлийн бичгийг хүчингүйд тооцож ОХУ-ын Захиргааны зөрчлийн тухай хуулийн 11-р зүйлийн 29.2-т зааснаар тухайн тээвэрлэгчийг 150,000-200,000 рублээр торгоно. Эх үүсвэр:http://www.kodap.ru/razdel-2/glava-11/st-11-29-koap-rf”
1. Энэхүү зөвшөөрлийн бичгийг жолооч тээврийн хэрэгсэлдээ заавал авч явах бөгөөд олон улсын автотээвэрт хяналт тавих эрх бүхий этгээдэд шалгуулна. Энэхүү зөвшөөрлийн бичгийг гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй.
2. ОХУ-ын тээврийн Яамны 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 302 тоот тогтоол (ОХУ-ын хууль зүйн яаманд 2015 оны 12 дугаар сарын 8-ны өдөр 40013 дугаарт бүртгэгдсэн)-оор хүчин төгөлдөр болсон Автотээврээр гуравдагч улсаас эсвэл 3дагч улсруу тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрлийн бичиг болон нэг удаагийн тусгай зөвшөөрлийн бичгийг бөглөх журам, түүнд 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 261 тоот тогтоол (ОХУ-ын хууль зүйн яаманд 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 43845 дугаарт бүртгэгдсэн) болон 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 52 тоот тогтоол (ОХУ-ын хууль зүйн яаманд 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 50812 дугаарт бүртгэгдсэн) –оор тус тус өөрчлөлт оруулсаны дагуу:
2.1 Энэхүү зөвшөөрлийн бичгийн 5, 6, 7, 8, 9, 11-р нүдийг тээвэрлэлт эхлэхээс өмнө заавал бөглөсөн байна.
2.2 Олон улсын дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэх тохиолдолд энэхүү зөвшөөрлийн бичгийн 7-р нүдэнд ОХУ-ын нутаг дэвсгэрт анх нэвтрэн орох газрын нэрийг бичнэ.
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН НЭГ УДААГИЙН
ЗӨВШӨӨРЛИЙН БИЧГИЙГ БӨГЛӨХ ЗААВАР
Нэмэлт мэдээлэл шаардлагатай бол та манай 70118638 тоот утсаар холбогдоно уу.