ТИР ГОРИМООР ТЭЭВЭРЛЭЛТ ГҮЙЦЭТГЭХ ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

 

 
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН НЭР ТАЙЛБАР
1 Албан хүсэлт ТИР горимын тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрөл авахтай холбоотой бүх материалаа шалгуулаад бэлэн болсны дараа албан хүсэлтийг Холбоонд гаргана.
2 Компанийн танилцуулга Компанийн тээврийн үйл ажиллагаатай холбоотой материаллаг бааз, тээврийн хэрэгсэл, боловсон хүчний нөөц, тээврийн үйл ажиллагааны мэдээллийг агуулсан танилцуулгыг А4 нэг нүүрт багтааж бичих
3 Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар Компанийн хүчин төгөлдөр улсын бүртгэлийн гэрчилгээний 2 талыг хуулбарласан хуулбар
4 Компанийн хүчин төгөлдөр дүрмийн хуулбар Компанийн хүчин төгөлдөр дүрмийн хуулбар
5 Компанийн удирдлагын талаарх мэдээлэл /Ерөнхий захирал эсвэл Гүйцэтгэх захирлын гадаад паспортын хуулбар/ Дүрмийн дагуу компанийн өмнөөс бүрэн хариуцлага хүлээх удирдлагын хүчин төгөлдөр гадаад паспортын хуулбар
6 Харьяалах татварын байгууллагын тодорхойлолт ТИР горимын тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрөл авахад татварын асуудлаар урьд өмнө нь зөрчил гаргаагүй байх шаардлага тавьдаг. Татвар төлөгч байгууллага нь татварын системээс Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоонд хандсан тодорхойлолтыг авах бөгөөд тодорхойлолтын хүчинтэй хугацаа нь дуусаагүй байх
7 Гаалийн ерөнхий газраас гаалийн хууль, тогтоомжийн зөрчилтэй эсэхийн тодорхойлолт; ТИР горимын тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрөл авахад гаалийн асуудлаар урьд өмнө нь зөрчил гаргаагүй байх шаардлага тавьдаг. Гаалийн хууль тогтоомжийн зөрчилгүй тодорхойлолтыг гаалийн цахим үйлчилгээний систем /www.gaali.mn/-ээс авсан байх бөгөөд тодорхойлолтын хүчинтэй хугацаа нь дуусаагүй байх эсвэл ГЕГ-аас албан бичгээр авах бөгөөд тодорхойлолтыг олгосон өдрөөс 30 хоногийн хугацаанд хүчинтэйд тооцно.
8 Компанийн санхүүгийн баталгаажсан тайлан Автотээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх ба тээвэрлэлтэд зуучлах үйлчилгээ MNS 5346 стандартад заасны дагуу компанийн эргэлтийн хөрөнгө нь нийт тээврийн хэрэгслийн үнийн дүнгийн 20 хувиас багагүй байхаар заасны дагуу компанийн санхүүгийн чадавхыг тодорхойлно.

Иймд наад зах нь ТИР горимын тээвэрлэлтийн үйл ажиллагааны ерөнхий журмын 2.2.2-т заасан тээврийн хэрэгслийн үнийн дүнг тусгасан санхүүгийн тайланг холбогдох санхүү, татварын байцаагч эсвэл аудитын байгууллагаар баталгаажуулсан байна.

9 ТИР горимын тээвэрлэлт гүйцэтгэх шаардлага хангасан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар; ТИР горимын тээвэрлэлт гүйцэтгэхээр төлөвлөж буй тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар байна.
10 Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэнийг нотлох бичиг баримт Энэ хүснэгтийн 9-д заасан тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэг /оношилгоо/-т хамрагдаж тэнцсэнийг нотлох бичиг баримт
11 Тээврийн хэрэгслийн битүүмжлэл, лац ломбо тавих боломжтойг шалгуулсан дүгнэлт, тээврийн хэрэгслийн ачих хэсгийн зураг Зөвшөөрөл авах тээврийн хэрэгслүүдийг харьяа гаалийн байгууллагадаа битүүмжлэл, лац ломбо тавих боломжийг нь шалгуулж дүгнэлт гаргуулсан байх бөгөөд ачих хэсэг /хагас чиргүүл/-ийн зургийг ТИР горимын тээвэрлэлтийн үйл ажиллагааны ерөнхий журмын хоёрдугаар хавсралтад заасан хэмжээ, загвараар өнгөтөөр хэвлүүлсэн байна
12 Олон улсын тээвэрлэлт гүйцэтгэж байсан туршлагыг нотлох баримт Тээвэрлэлт гүйцэтгэж байсан туршлага хамгийн багадаа 1 жил байх бөгөөд олон улсын тээвэрлэлт гүйцэтгэж байсан зөвшөөрлийн бичиг эсвэл ачааны дагалдах бичгээр баталгаажуулна.
13 Жолооч, менежерийн ТИР-ийн гэрчилгээний хуулбар ТИР горимын тээвэрлэлтийн үйл ажиллагааны ерөнхий журмын 2.1.3-т заасан тоогоор жолооч, менежерийг сургалтад хамруулах бөгөөд гэрчилгээний хуулбараар баталгаажуулна

Жич:

  • ТИР горимын тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрөл авахад бүрдүүлэх материал нь зөвхөн тухайн байгууллагатай холбоотой материалаар баталгаажна.
  • ТИР горимын тээвэрлэлт гүйцэтгэх зөвшөөрөл авах, ТИР-ийн баталгаа, санхүүгийн чадавх, ТИР дэвтрийн олголт, ашиглалт, буцаалт, зөвшөөрлийг түдгэлзүүлэх, цуцлах, зөвшөөрлийн хугацааг сунгахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ТИР горимын тээвэрлэлтийн үйл ажиллагааны ерөнхий журам /http://nartam.org/874.html/-аас харна уу.

—–о0о—–