Шагналын журам

Монголын Авто тээвэрчдийн Нэгдсэн холбооны шагнал, түүнийг олгох журам

МОНГОЛЫН АВТОТЭЭВЭРЧДИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ

ШАГНАЛ,ТҮҮНИЙГ ОЛГОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1. Автотээврийн салбарыг хөгжүүлэх, тээврийн ажил үйлчилгээнд үр дүнтэй, санаачлагатай ажиллаж тодорхой хувь нэмэр оруулсан, ажлын онцгой амжилт бүтээл гаргасан тэргүүний аж ахуйн нэгж, байгууллага, тээвэрчдийг Монголын Автотээвэрчдийн Нэгдсэн Холбооноос алдаршуулах, урамшуулах, төр засгийн шагналд тодорхойлоход энэхүү журмын зорилго оршино.

2. Монголын Автотээвэрчдийн Нэгдсэн Холбоо нь дор дурьдсан шагналуудтай байна.

·         “Манлай тээвэрчин” одон

·         “Манлай тээвэрчин” цол, тэмдэг

·         “Хүндэт өргөмжлөл”

·         Автотээврийн салбарын “Манлай байгууллага”  цом, батламж

3. Монголын Автотээвэрчдийн Нэгдсэн Холбооны “Манлай тээвэрчин”одон нь Монголын Автотээвэрчдийн Нэгдсэн Холбооны дээд шагнал мөн.

4. Монголын Автотээвэрчдийн Нэгдсэн Холбооны шагналаар шагнах

асуудлыг Монголын Автотээвэрчдийн Нэгдсэн Холбооны Удирдах зөвлөлийн Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж  шийдвэрлэнэ.

5. Монгол Улсын автотээврийн салбарыг хөгжүүлэх, тээврийн ажил үйлчилгээнд үр дүнтэй, санаачлагатай ажиллаж тодорхой хувь нэмэр оруулсан, ажлын онцгой амжилт бүтээл гаргасан Монгол Улсын иргэнийг шагнана.

Монгол Улсын автотээврийн салбарыг хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан гадаадын иргэдийг шагнаж болно.

6. Монголын Автотээвэрчдийн Нэгдсэн Холбооны шагналаар шагнах асуудлыг жилд нэг удаа олгохоор шийдвэрлэж  байна.

7. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, улс төрийн нам, цэргийн анги нэгтгэлийг шагнахгүй.

Хоёр. Шагналд нэр дэвшүүлэх, тодорхойлох

8. Монголын Автотээвэрчдийн Нэгдсэн Холбоонышагналд шагнуулахаар нэр дэвшсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тодорхойлолт нь үнэн зөв, ажлын үр дүн, гаргасан гавъяа зүтгэл, оруулсан хувь нэмэр нь товч тодорхой бөгөөд холбогдох судалгаа, тооцоогоор батлагдсан байна.

9. Монголын Автотээвэрчдийн Нэгдсэн Холбооноос шагнагдсан Монгол Улсын иргэнд дагалдах мөнгөн шагнал олгоно.

Монголын Автотээвэрчдийн Нэгдсэн Холбооноос шагналдсан  гадаадын иргэнд дагалдах мөнгөн шагнал олгохгүй.

10. Шагналыг дор дурьдсаны дагуу олгоно.

10.1.Манлай тээвэрчинодон

·         Энгэрийн тэмдэг батламжийн хамт 500.000 мянган төгрөгийн мөнгөн урамшуулалыг дагалдуулна.

10.2. Манлай тээвэрчин цол тэмдэг

·         Холбооноос энгэрийн тэмдэг үнэмлэхийн хамт гардуулж, мөнгөн шагнал 100000 төгрөгийг ажиллаж байгаа байгууллага нь гаргана.

10.3. Хүндэт Өргөмжлөл

·         Хүндэт Өргөмжлөлийг Холбооноос олгож, мөнгөн шагнал 50000 төгрөгийг ажиллаж байгаа байгууллага нь гаргана

10.4.Манлай байгууллагацом батламж

·         Автотээврийн салбарын Манлай байгууллага цом батламжаар шагнагдагсдад Холбооноос онцлон гаргасан амжилтыг нь бичсэн цомыг батламжийн хамт олгоно.

11. Монголын Автотээвэрчдийн Нэгдсэн Холбооны шагналаар шагнуулах хүний материал нь тодорхойлолт /загварыг хавсаргав/, санаачилга гаргагчийн гарын үсгээр баталгаажсан үнэлэлт, дүгнэлт, байгууллагын зөвлөл эсвэл хамт олны хурлын шийдвэрээс бүрдэнэ.

12.Монголын Автотээвэрчдийн Нэгдсэн Холбооноос иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг шагнуулах материалийг хянан боловсруулж, Удирдах зөвлөлийн Тэргүүлэгчдийн хуралд оруулж шийдвэрлүүлэх, бусад үйлчилгээ, дэмжлэг үзүүлж, зохицуулах ажлыг холбооны гүйцэтгэх аппарат эрхлэн гүйцэтгэнэ.

Гурав. Шагнал олгох ерөнхий болзол

13.Монголын Автотээвэрчдийн Нэгдсэн Холбооны шагналаар шагнахад дорь дурьдсан ерөнхий болзол, шаардлагыг баримтална.

            13.1.Манлай тээвэрчинодонгоор:

·         Салбарыг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан, дэвшилтэд технологи, шинэ техник нэвтрүүлсэн, тээврийн үйлчилгээний нэр төрөл, үйлчлэх хүрээг өргөтгөж эрхэлсэн аж ахуйн үр ашгийг нэмэгдүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин сургаж бэлтгэхэд үр бүтээлтэй ажилласан удирдах болон инженер техникийн ажилтан, багш,ахмадууд болон амжилт бүтээлээрээ хамт олноо хошуучлан ажиллаж, тухайн ажил мэргэжлээрээ салбарын тэргүүний хүмүүсийн амжилт бүтээлд хүрсэн ажил үйлчилгээг мэргэжлийн өндөр ур чадвар гарган техникийн осол зөрчилгүйгээр чанартай гүйцэтгэж эрхэлсэнтээвэрчид, ажилчид./ 25 жилээс дээш /

13.2. “Манлай тээвэрчин цол тэмдгээр:

·         Салбарын ажил үйлчилгээнд онцгой үр дүн өгөхүйц нээлт, шинэ бүтээл гаргасан, тээврийн үйлчилгээг найдвартай хангах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх чухал холбогдолтой төсөл, хөтөлбөр, шинэ аргa технологи боловсруулж нэвтрүүлсэн, үйлдвэрлэл үйлчилгээнд учирч болох ноцтой осол, аюулаас сэргийлэх, түүнийг хор уршгийг арилгах  нэн төвөгтэй үүрэг даалгаварыг иргэний эр зориг гарган гүйцэтгэсэн ажилтан, ажилчид, тээвэрчид/ 15 жилээс дээш /

            13.3. Хүндэт Өргөмжлөл-өөр:

·         Салбарыг хөгжүүлэх, тээврийн үйлдвэрлэл үйлчилгээг сайжруулах үйлсэд идэвхи санаачлага, үр бүтээлтэй ажиллаж, бодитой  хувь нэмэр оруулсан, эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан тэргүүний ажилтан, ажилчид / 10 дээш жил /

14.4. “Манлай байгууллага-аар шагнуулах байгууллага аж ахуйн нэгж нь:

·         Tухайн онд тээврийн салбар, аж ахуйн нэгж, байгууллагыг хөгжүүлэх тэдгээрийн үйлдвэрлэл-техникийн бааз, хөдлөх бүрэлдэхүүний паркийг шинэчлэх, дэвшилтэт арга технологи нэвтрүүлэхэд томоохон хөрөнгө оруулалт хийж үр дүнд хүрсэн, хэрэглэгчдийн эрх ашгийг дээдлэн тээврийн үйлчилгээний стандартын шаардлагыг бүрэн хангаж, осол аюулгүй, соёлтой, чанартай үйлчилгээ үзүүлэн техник ашиглалтын үзүүлэлтийг салбарын дунджаас өндөрт хүргэж үр бүтээлтэй ажиллан ашиг орлогоо тогтвортой нэмэгдүүлсэн тээврийн салбарын аж ахуйн нэгж, байгууллага, хамт олон

·         Тээврийн ажил үйлчилгээг 5-аас доошгүй жил тогтвортой эрхэлж туршлагажсан, 20-аас доошгүй тээврийн хэрэгсэлтэй, засвар үйлдвэрлэлийн баазтай, ажиллагсдыг эрүүл мэнд, нийгмийн даатгалд бүрэн хамруулсан, татварын  өр төлбөргүй байгууллага байна.

—– о0о —–

Бүрдүүлэх материал

– Албан бичиг (шагнуулах хүсэлт гаргах)

– Анкет (татах)

– Хамт олны хурлын тэмдэглэл

– Ажил байдлын тодорхойлолт

– Жолооны үнэмлэхний хуулбар