ТИР тээвэрлэгчдийн анхааралд

ТИР ТЭЭВЭРЛЭГЧДИЙН АНХААРАЛД

Улсын онцгой зомиссын 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар хурлаар “Алтанбулаг-Улаанбаатар“ чиглэлийн ачаа тээврийг зохион байгуулахдаа тээвэрлэлтийг цагдаагийн хяналтын дор гүйцэтгүүлж, гадаадын тээвэрлэгчдийг мөн хяналтын дор буцааж гаргах, харин монголын тээвэрчдийг тусгаарлахаар шийдвэрлэсэн. Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбооноос Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшинд олон улсын тээврийг зохион байгуулахтай холбоотой хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх талаар хүсэлт гаргасны дагуу 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Улсын онцгой комиссын штабаас дараах байдлаар монголын тээвэрчдэд зориулж тээвэрлэлтийг дараахи байдлаар зохион байгуулах болсоныг мэдэгдлээ. Үүнд:

1.    Олон улсын тээвэрлэлт гүйцэтгэж буй монголын тээвэрлэгч “Алтанбулаг” болон “Улаанбайшинт” хилийн боомтууд дээр холбогдох байгууллагын нарийн хяналтын дор ачаатай хагас чиргүүлээ үлдээгээд, тэндээс өөр хагас чиргүүл /ачаатай болон хоосон/ аваад шууд дараагийн тээвэрлэлтэндээ буцаж болох,

2.    Монголын тээвэрлэгч олон улсын ачаа тээвэрлэж байгаа бол цагдаагийн хамгаалалт, хяналтын дор Улаанбаатар эсвэл Замын Үүд хүртэл хөдөлгөөн үйлдээд хэрэв өөрөө хүссэн тохиолдолд гадаадын тээвэрчдийн нэгэн адил цагдаагийн хамгаалалт, хяналтын дор шууд буцаад дараагийн тээвэртээ явж болох,

Дээр дурьдсан хяналт гүйцэтгэхтэй холбоотой зардал нь цагдаагийн байгууллагын төсөвт тусгагдаагүй хүндрэлтэй байдал үүсч байгаа тул тээвэрлэлт гүйцэтгэж буй монголын тээвэрлэгчид тухай бүр цагдаагийн байгууллагын хяналт гүйцэтгэхтэй холбогдсон зардлыг хамтран гаргахыг хүсэж байна.

МОНГОЛЫН АВТОТЭЭВЭРЧДИЙН НЭГДСЭН ХОЛБОО

2020 оны 03 дугаар сарын 27