
Беларусь улсаар дамжин өнгөрөх тээвэрлэгчдийн анхааралд
ТИР ТЭЭВЭРЛЭГЧ НАРЫН АНХААРАЛД
Шинэ коронавирус (COVID-19)-ын халдвар дэлхий даяар өндөр хурдацтайгаар тархаж тахлын хэмжээний онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан ОХУ-ын Засгийн газраас хилийн боомтуудаар иргэд зорчихийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хориглосон бөгөөд Олон улсын ачаа тээвэрлэлт гүйцэтгэх жолооч нар уг хоригт хамаарагдахгүй болно.
ОХУлс гаалийн нэгдсэн холбоо бүхий Беларусь улстай зөвхөн М1, Е30 чиглэлийн автозамаар ТИР тээвэрлэлт гүйцэтгэхийг зөвшөөрч байгаа тул Беларусь улсыг дамжин өнгөрөх тээвэрчид зөвхөн энэ маршрутаар тээвэрлэлт гүйцэтгэх болохыг анхаарна уу.
МОНГОЛЫН АВТОТЭЭВЭРЧДИЙН НЭГДСЭН ХОЛБОО
2020 оны 03 дугаар сарын 30